page-header

Бидний тухай

“Глобал Ацетилен” ХХК
“Глобал Ацетилен” ХХК нь 2010 онд байгуулагдсан ба гагнуурын, эмнэлэгийн болон лабораторийн зориулалтын хий үйлдвэрлэх, ханган нийлүүлэлт, тээвэрлэлт, сургалт, хийн баллоны техникийн магадлалын үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний үйлдвэрлэгч компани

Мөн манай компани нь холбогдох тусгай зөвшөөрлийн дагуу гадаадын зах зээлээс өндөр цэвэршилт бүхий 99,999% Гелий /He/, 99,999% Азотын Исэл /N2O/, 99,999% Азот /N2/, 99,999% Хүчилтөрөгч /O2/, 99,999% Устөрөгч /H2/ зэрэг хийг худалдан авч нийт 16 нэр төрлийн хийг эцсийн хэрэглэгчдэд чанарын баталгаатайгаар нийлүүлдэг.

Бид хийн бүтээгдэхүүнүүдээ Үндэсний томоохон компаниуд болох “Хөтөл цемент шохой”ХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Говь газ” ХХК, “Трансвест” ХХК, “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК томоохон эмнэлэгүүд болох “Нийслэл өргөө амаржих газар” “Интермед” эмнэлэг , “Сонгдо” эмнэлэг, “Гранд мед” эмнэлэг, “ БЗД нэгдсэн эмнэлэг”, “Ачтан” эмнэлэг, ”УБ мед” эмнэлэгт нийлүүлэхийн зэрэгцээ мөн шинжилгээ судалгааны чиглэлийн “Геологийн төв лаборатори” Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК, “Алс групп”, “Улсын мэргэжлийн хяналт нэгдсэн төв лаборатори “, “Вагнер ази технологийн лаборатори” зэрэг байгуулагуудад нийлүүлдэг ба тэд тус хийнүүдийг өндөр нарийвчлал бүхий тоног төхөөрөмжид саадгүй ашиглаж байна.

Манай хамт олон нэн тэргүүнд бүтээгдэхүүн үйлчилгээний аюулгүй байдал, чанар стандарт, хэрэглэгчдийн сэтгэл ханамжинд анхаарал тавьдаг ба үйлдвэрлэлтийн анхны алхмаас эцсийн хэрэглэгчид очих хүртэлх үйл ажиллагаандаа хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны дүрмийг чанд сахин мөрдөн ажилладаг.

  • АРГОН ХИЙН ЦЭНЭГЛЭХ ҮЙЛДВЭР
  • АРГОН ХИЙН ЦЭНЭГЛЭХ ҮЙЛДВЭР
  • ХҮЧИЛТӨРӨГЧ, АЗОТЫН ХИЙН ҮЙЛДВЭР
  • ӨНДӨР ДАРАЛТЫН ШУГАМ ХООЛОЙН УГСРАЛТ
  • ХИЙН АГУУЛАХ, БОРЛУУЛАЛТЫН ХЭСЭГ
  • ХИЙН БАЛЛОН ТЭЭВЭРЛЭХ ХЭСЭГ
  • ХИЙН БАЛЛОНЫ БАТАЛГААЖИЛТЫН ТӨВ
  • ХИЙН БАЛЛОНЫ БАТАЛГААЖИЛТЫН ТӨВ
Манай салбар

Манай компани нь 2014 лны 10 сард өөрийн охин компани болох Говь газ ХХК-ийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна

background

Our teams are up to date with the latest technologies, media trends and are keen to prove themselves in this industry

DARRELL LEWIS / CEO & FOUNDER

Бид чанарыг эрхэмлэдэг
Сүүлд гүйцэтгэсэн төслүүд
Мэдээ, мэдээлэл